Манай улс Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/ сервис паспорт эзэмшигчдийн богино хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.
Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис эзэмшигч иргэд 90 гаруй хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Словени нь Төв Европын өмнөд хэсэгт, баруун талаараа Итали, зүүн болон өмнө талаараа Хорват, зүүн хойд талаараа Унгар, хойд талаараа Австри улсуудтай хиллэн оршдог 2,1 сая хүн амтай улс юм.