Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоонбаатар“ эко урлагийн олон улсын наадам өнөөдөр зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцож байгаа ажээ.

Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна. 

Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон Нарантуул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ туурвилаа.


Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллах юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм. 

Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн Уулын нуур хавийн гудамжинд байршуулна. 

Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын үйл ажиллагааны хүрээнд Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр "Жэрэс" ТББ хэрэгжүүлж байна.
 
“Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадмын оролцогчид, төслийн үр дүнг танилцуулах Олон Нийтийн Урлагийн Цахим Өдөрлөгийг өнөөдөр 14:00-21:00 цагийн хооронд фестивалийн болон зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан шууд нэвтрүүлэх юм байна.

Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ нутаг буцахыг зөвлөжээ
Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ нутаг буцахыг зөвлөжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.