Дубай хотын машины зогсоол дээр буун дуу гарч, хүмүүсийн хашхирах чимээ сонсогдох дүрс бичлэгийг “TikTok” нийгмийн сүлжээнд байршуулсан Бангладешийн иргэнд 6 сарын шоронд хоригдох ял оноож, таван мянган дирхамын торгууль ногдуулжээ.
Түүнчлэн ял эдэлснийх нь дараа түүнийг нутаг буцаах шийдвэрийг Дубай хотын шүүх гаргасан байна. Өдгөө 34 настай Бангладешийн иргэн тус хотод зөөгчөөр ажилладаг байсан аж. “TikTok” нийгмийн сүлжээнд түүний байршуулсан хуурамч бичлэг олны хараанд өртсөнөөр цагдаа нар түүнийг баривчилсан байна. Мөн “TikTok” хаягийг нь хаажээ.
АНЭУ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйл заалтад үндэсний аюулгүй байдалд заналхийлж, нийтийн хэв журмыг алдагдуулсан зураг, дүрс бичлэгийг нийтлэхийг хориглосон байдаг аж.