Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

  Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон уурсаж бухимдсан залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан байна.

  Бямба гарагийн өглөө 50 орчим залуус нэгдэж, Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого эхлүүлжээ. Тэд албан байгууллагын байр руу дайран орж, хэд хэдэн ажилтныг гэмтээсэн аж.

  Халдлагын тухай мэдээлэл авмагц Париан суурингийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд үүрэг гүйцэтгэж буй Монголын цэргүүд шуурхай арга хэмжээ авч, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалан, хүчирхийллээс сэргийлж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Улмаар энхийг сахиулагчдын баг өөрийн хүчээ зузаатган хамгаалалтад гарч, тусламж нэн  шаардлагатай байгаа орон нутгийнханд дэмжлэг туслалцаа үзүүлж буй хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг ханган үргэлжлүүлэн хамгаалж байна.

О.Цогтгэрэл: М.Тулгат тэргүүтэй журмын нөхөдтэй уулзахад санал нийлэх, нийлэхгүй зүйлс зөндөө байна
О.Цогтгэрэл: М.Тулгат тэргүүтэй журмын нөхөдтэй уулзахад санал нийлэх, нийлэхгүй зүйлс зөндөө байна
 
“Urban talk” нэвтрүүлгээр олон нийтэд түгээгдсэн асуудлаар хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй тул хуулийн хүрээнд шалгуулахаар ажиллаж байна