Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Махны нийлүүлэлт өссөн учир үнэ буурсан

Огноо
Унших
1 минут 2 секунд

“Хүчит Шонхор” зах дээр боруулж буй махны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ буурсан талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 27-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (12 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500, (18 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (2 тн), тэмээний цул мах 9000 (2.5 тн) төгрөгийн үнэтэй байжээ.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 14.8 тонноор нэмэгдэж нийт 39.5 тн мах нийлүүлсэн байна.

С.Амарсайхан: Төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй
С.Амарсайхан: Төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна