Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

  Шадар сайд С.Амарсайхан, “Хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвөлгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг хийж байгаа. АНУ-ын пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад хүүхдийн вакцины судалгаанууд хийж байгаа ч эцэслэгдээгүй байна” гэв.

  Тэрбээр, вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгааг хариултдаа онцлов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Чөлөөт бөхийн 12 тамирчнаас халдвар илэрчээ
Чөлөөт бөхийн 12 тамирчнаас халдвар илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд