Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1171 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 33608 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1092 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 72 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 4703 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2635
- Хүндэвтэр-1559
- Хүнд-406
- Маш хүнд-103 хүн байна.
Энэ хугацаанд 490 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 18033 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 97 болсон байна.