Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нам, эвслүүд энэ долоо хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр дөрвөн улс төрийн хүчин буюу МАН, АН, МАХН, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон. Гэхдээ МАН, МАХН нэгдэх асуудал яригдаж байгаа бөгөөд хэрвээ нэгдвэл Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдөх юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 2-ны хооронд болох юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвслүүд гурав хоногийн дотор нэр дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ. Энэ нь цаг хугацааны хувьд тавдугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд таарч байна. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авснаас хойш мөн гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 8-ны өдрийн дотор нэр дэвшигчийг бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Ингээд тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж үнэмлэх олгоно. Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.  УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Танилц: Оскарын наадмын шилдгүүд
Танилц: Оскарын наадмын шилдгүүд
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.