
Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтануудад ипотекийн зээлийн судалгаа, зөвлөгөөг Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй өгч үйлчлүүлэх боломжтой боллоо. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг хоногийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцлоо. Нийгмийн хариуцлагаа дээдлэгч ХХБ-ны хамт олондоо нийт эрүүл мэндийн ажилтануудынхаа нэрийн өмнөөс баярлалаа.