Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөрийн картын гүйлгээг түр зогсоохыг мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

   Төв банк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүд хийж буй.

   Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг мэдэгдлээ. Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох  бөгөөд банкуудын интернэт банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах юм байна.

Монголчууд Амазонд бүтээгдэхүүнээ борлуулна
Монголчууд Амазонд бүтээгдэхүүнээ борлуулна
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.