Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Эрх бүхий албан тушаалтнууд товчоон дээр амиа алдсан иргэний амьд явах эрхийг зөрчсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхээр Архангай аймгаас ирсэн Приус-30 маркийн автомашинтай иргэдийн нэг  58 настай, иргэн О-гийн бие муудаж эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэдийг PCR шинжилгээ өгөөгүй гэдэг шалтгаанаар товчоогоор нэвтрүүлэхгүй саатуулсан юм. Энэ хугацаанд иргэн О-гийн бие муудсан бөгөөд товчооны эмч түүний биеийн байдлын талаар мэдэгдэх, Улаанбаатар хотод нэвтрүүлэх эсэх талаар чиглэл авах зорилгоор 12 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 8:00 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой комиссын 324207 дугаарын утас руу удаа дараа залгажээ. Харамсалтай нь, 8-ны 7:45 минут орчимд иргэн О-гийн бие эрс муудаж, түргэн тусламжаар ирсэн эмч 8:40 цагт үзлэг хийхэд иргэн О нас барсан байжээ. Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт гаргасан байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд энэ тухай дараах байдлаар дүгнэжээ. Ингэхдээ "Эрүүл мэндийн хувьд зайлшгүй шалтгааны улмаас Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн иргэнийг шинжилгээнд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар олон цаг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр саатуулсны улмаас иргэн эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан нь Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын 12 дугаар зүйлийн “...өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох...” гэж заасныг зөрчсөн байна. Хөл хорионы үед зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн дагуу хязгаарлалт хийж болох хэдий ч энэхүү хязгаарлалт нь хүний амь насанд хүрсэн, хэр хэмжээнээсээ хэтэрсэн хязгаарлалт болж, хүнд өвчтэй хүнд гарцаагүй шаардлагатай байгаа яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлээгүйн улмаас иргэний амь нас хохирчээ. Иймд эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх, улмаар амьд явах эрх зөрчигдсөн байна" гэжээ. 

Стеф бэртлээсээ эргэн ирнээс хойш 38.2 оноо, 5.1 холын шидэлт дунджилж байна
Стеф бэртлээсээ эргэн ирнээс хойш 38.2 оноо, 5.1 холын шидэлт дунджилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.