Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам хөшгөө нээхэд 99 хоног үлдээд байгаа энэ мөчид Монгол Улсын тамирчдын хувьд спортын 7 төрөлд нийт 21 тамирчин /3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг 4 тамирчин/ Токиог зорихоор эрхээ аваад байна.

Монголчуудын хувьд “Токио-2020” олимпын наадам урд өмнөх олимпын наадмуудаас онцлогтой бөгөөд Монгол Улсын спортын түүхэнд анх удаа багийн төрөлд өрсөлдөнө. Мөн ширээний теннисчид анх удаагаа олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа. Монголын тамирчид үргэлжлүүлээд олимпын эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээндүүдэд оролцож “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох тамирчдын тоо нэмэгдэнэ.

Монголын үндэсний олимпын хорооноос “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан спортын төрөл болон тамирчдын талаар тойм мэдээллийг хүргэж байна.

Буудлагын спортын тамирчдын хувьд олимпын эрхийн оноо авах тэмцээн дууссан бөгөөд 4 тамирчнаа Токиод илгээх бол боксын төрөлд эцсийн байдлаар 3 ширэн бээлийтэн олимпод нударга зөрүүлнэ. Мөн марафончид одоогоор 3 эрхийг аваад байгаа бол чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс өнөөдрийн байдлаар 7 эрх аваад байгаа юм. Тэд ирэх тавдугаар сард Болгарын Софи хотноо олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох дэлхийн тэмцээнээс үлдсэн эрхээ авахаар зорьж байгаа.  

Харин усанд сэлэлтийн тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпын эрхийг нэмэх нь тодорхой. Учир нь манай тамирчдаас 2019 оны ДАШТ-д оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн тамирчнаас Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу FINA-гаас олимпод оролцох урилгыг илгээх юм. Ингэснээр 2019 оны ДАШТ-д оролцсон ОУХМ Мягмарын Дэлгэрхүү, Гүнсэнноровын Занданбал, Батбаярын Энххүслэн, Хуягбаатарын Энхзул нарын хэн нь олимпод оролцохыг FINA ирэх сард шийдвэрлэнэ.

Түүнчлэн манай улсаас сүүлийн 4 олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох 14 олимпын эрхээс 12 эрх авах боломжтой. Тэдэнд олимпын өмнө ОХУ-ын Казанийн Гранд Слам, Унгарын Будапештын ДАШТ-үүд хүлээж байна. Эдгээр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гээс олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргаснаар тухайн улс аль жинд ямар тамирчнаа оролцуулахаа шийдвэрлэнэ.

Өнөөдөр хүндийг өргөлт, тэквондогийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор хилийн чанадыг зориод байгаа. Хүндийг өргөлтийнхөн Узбекистаны Ташкент хотноо очсон бол тэквондочид Киргизийн Бишкект хамтарсан бэлтгэлээ базаагаад Йорданы Аманд олимпын эрхийн тэмцээндээ оролцоно.

Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Тэд Хангайт дахь олимп баазад Токиог зорих эмэгтэй багийн хамт бэлтгэлээ базааж байна. Ташрамд дуулгахад, түүхэндээ багийн төрлөөр анх удаа олимпын эрх авсан эмэгтэй шигшээ баг 7 тамирчинтай бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үүнээс дөрвөн тамирчин нь Токиог зорино.   

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд оролцохоор Монголын шигшээ баг “TEAM MONGOLIA” хэмээх эрх аваад байгаа тамирчидаа танилцуулж байна.

Чөлөөт бөх-Эрэгтэй:

1. Т.Тулга 65 кг

2. М.Лхагвагэрэл 125 кг

Эмэгтэй:

3. Ц.Намуунцэцэг 50 кг

4. Б.Болотуяа 53 кг

5. Б.Хонгорзул 57 кг

6. С.Батцэцэг 68 кг

7. О.Бурмаа 76 кг

Бокс:

Эрэгтэй:

8. Э.Цэндбаатар 57 кг.

9. Б.Чинзориг 63 кг

Эмэгтэй:

10. Н.Мягмаржаргал (эм) 68 кг.

Байт харваа:

11. Б.Отгонболд

Буудлага - Эрэгтэй:

12. Э.Даваахүү /Гар буу/

Эмэгтэй:

13. О.Гүндэгмаа /Гар буу/

14. Ц.Анударь /Гар буу/

15. О.Есүгэн /Урт буу/

Ширээний теннис - Эрэгтэй:

16. Э.Лхагвасүрэн

Эмэгтэй:

17. Б. Болор-Эрдэнэ

Хөнгөн атлетик - Эрэгтэй:

18. Б.Сэр-Од

19. Б.Бямбажав

Эмэгтэй:

20. Б.Мөнхзаяа

Сагсан бөмбөг:

21. 3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг/4 тамирчин/

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолгүй байгаа гэв
Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолгүй байгаа гэв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.