Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сармагчны тархинд чип суулгаж, компьютер тоглоом тоглуулжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 58 секунд

   АНУ-ын тэрбумтан, Илон Маскын үүсгэн байгуулсан “Neuralink” компани нь хүний тархийг компьютертэй холбох технологийг хөгжүүлдэг. Тус компани тархинд нь чип суулгасан макака сармагчингаар энгийн компьютер тоглоом тоглуулж туршиж буй бичлэгээ цацжээ.

   Гурван минут үргэлжилж буй бичлэг дээр Пэйжер нэртэй сармагчин тоглоомыг бодлоороо удирдаж байгааг харуулсан байна. Гэхдээ эхлээд жойстикээр тоглоомыг удирдаж эхлүүлээд дараа нь жойстикийг салгаж, сармагчны тархинд суулгасан чипнээс ирэх сигналыг компьютерт холбосон байна. Харин урамшуулалд нь сармагчинд гадилын шүүс ялгаруулдаг гуурсыг зуулгажээ. Хэрэв чипийг хүний тархинд амжилттай суулгаж чадвал уг чипний тусламжтай ирээдүйд саажилт, альцхаймер, деменц буюу тэнэгрэх өвчтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болох гэнэ.

 

Хөл хорионы үеэр архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж дархлаажуулна
Хөл хорионы үеэр архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж дархлаажуулна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.