Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хорионы үеэр архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж дархлаажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж дархлаажуулна гэдгийг хэллээ.

   Тэрбээр, “Олон хүнийг вакцинд хамруулах шаардлага байгаа тул хөл хорионы үед 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулахаар явуулын баг гаргах төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн хэмжээнд 50-аас дээш насны 260 мянган иргэн бий. Тэдгээр иргэний 50 хувь орчим нь вакцинд хамрагдсан. Бид хамгийн түрүүнд эрсдэлтэй, зорилтот бүлгээ вакцинжуулах ёстой. Ингэж байж халдварын эрсдэлээс тухайн иргэдээ хамгаалж чадна гэж үзэж байна” хэмээв.

Танилц: Монгол улсад үлдсэн 192,137 мянган тун вакцины задаргаа
Танилц: Монгол улсад үлдсэн 192,137 мянган тун вакцины задаргаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.