Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалттай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр, “2020 оны арваннэгдүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14,079,020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5,580,000 вакцины зургаан гэрээ баталгаажсан.
Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна.
Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн эхний тун болон тодорхой хэмжээнд хоёрдахь тун хийлгэсэн байна” гэв.