Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Синофарм вакцины давтан тунг 26-58 хоногт хийж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Төрийн ордонд яг одоо вакцинжуулалт хойшилж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд вакцинжуулалтын 120-160 цэгийг нэмэлтээр хийнэ. Бид Хятадад суугаа элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны зөвлөмж авахад Синофарм вакцины давтан тунг 26-58 хоногт хийхэд ямар нэг дархлалын тогтоц дээр өөрчлөлт гарахгүй гэсэн. Энэ бол эх сурвалжтай мэдээлэл. Хатуу хөл хорио тавигдангуут ахмадууддаа гэрээр нь дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод 260 мянган ахмад бий, одоогоор тэдний 50 хувийг вакцинжуулалтад хамруулсан" гэлээ.

ЗГ: Энэ сарын 9, 12-нд Хятадаас орж ирэх байсан 600 мянган тун вакцины татан авалт хойшилсон
ЗГ: Энэ сарын 9, 12-нд Хятадаас орж ирэх байсан 600 мянган тун вакцины татан авалт хойшилсон
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.