Тайландын “7-Eleven” дэлгүүрт аварга монитор гүрвэл нэвтэрчээ. Ингэхдээ хүнсний бараа өрсөн лангуунуудаар мөлхсөн байна.
Тухайн үед үйлчлүүлж байсан хүмүүс бараа унах чимээнээр хашгиран гүйлдэж, эмх замбараагүй байдал үүссэн аж. Үйлчлүүлэгчдийн нэг тус үйл явдлыг утсан дээрээ бичиж аваад, цахим сүлжээндээ оруулсан нь ихээхэн хандалт авчээ. Дэлгүүрийн ажилтан цагдаа болон амьтны мэргэжилтэнгүүдийг дуудан ирүүлсэн байна.
Азийн монитор гүрвэлүүд нэлээд чийглэг уур амьсгалтай газарт амьдардаг онцлогтой. Одоогоор тус амьтны дэлгүүрт нэвтрэх болсон шалтгааныг илрүүлээгүй байгаа ч сүүлийн саруудад бороо багатай, хуурай уур амьсгалтай байсан тул хоол хүнс хайж нэвтэрсэн байх хэмээн таамаглаж байгаа юм. Мониторууд дунджаар 22 жил амьдардаг бөгөөд зарим нь зургаан фут урттай байдаг гэнэ.