Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Цаг уур орчны шинжилгээний газрын 4 дүгээр сарын 4-ний 20 цагаас 4 дүгээр сарын 5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Нутгийн өмнөд болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархад болон Увс нуурын хотгор, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн.

Бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна
Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.