Баруун Австралийн далайн эрэг дээр сэлж байсан нэгэн эрийг “ууртай наймаалж” ташуурдсан бичлэг цахим сүлжээнд хурдацтай тархжээ.
Тус бичлэгт гүехэн усанд сэлж буй геологич Ланс Карлсон руу наймаалж дайрч буйг харж болно. Харин бичлэг дууссаны дараа наймаалж түүний хойноос гүйцэн ирж, гар, хүзүү, нурууны дээд хэсэгт ташуурдсан байна.
Тэмтрүүлүүд нь Ланс Карлсоны арьсанд шигдэж, хүчтэй өвтгөсөн тул кола асгаж өвчнийг намдаасан гэнэ. Австралийн мэдээллийн 7News агентлагт ярихдаа далайн амьтдын хатгалтыг цуугаар эмчилдэг боловч тухайн үед ямар ч эм байгаагүйг онцолжээ. Карлсон өөрийгөө болон гэр бүлийнхээ хамт “Geographe Bay” гэх газрын ойролцоо хоёр настай охинтойгоо наймаажинд ойртон видео бичлэг хийж байхад нь гэнэт тэдний зүг тэмтрүүлүүдээрээ ташуурдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC