Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргажээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Уг мэдээлэлдээ "Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв" гэжээ.

Таваас дээш ам бүлтэй, монгол гэрт амьдардаг бол гэрээр эмчлүүлэх боломжгүй
Таваас дээш ам бүлтэй, монгол гэрт амьдардаг бол гэрээр эмчлүүлэх боломжгүй
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.