Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс “Спутник-V” вакцины эхний ээлжийг энэ сарын 10-нд хүлээн авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ОХУ-аас авах коронавирусний эсрэг 1.3 сая тун "Спутник-V" вакцины эхний ээлжийг Монгол Улс энэ сарын 10-нд хүлээн авна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос “Спутник-V” вакцин худалдан авах хүсэлтийг ОХУ-д тавьсан. Энэ дагуу Монголд нэг сая тун вакцин нийлүүлэх болсноо ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнгөрсөн сарын 26-нд Шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийхдээ онцолж байсан юм. Мөн тэрбээр, ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нийлүүлэх нэг сая тун вакцинаас гадна тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакцин олгох болсныг дурдаж байна.

Үүний дагуу 1.3 сая тун "Спутник-V" вакцины эхний хэсэг энэ сарын 10-нд ирнэ. Харин энэ сарын дундуур үлдсэн хэсэг нь ирэх аж.

Хүүхэддээ ном бэлэглэх өдөр тохиож байна
Хүүхэддээ ном бэлэглэх өдөр тохиож байна
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.