Миами Хит, Голден Стэйт Уорриорс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 116:109 харьцаатайгаар Миами хожлоо. Миамигаас Жимми Батлер, Данкэн Робинсон, Тайлор Хэрро нар тус тус 20-иос дээш оноо авсан ба Бам Адебайо 19 оноо авсан байна.
Харин Уорриорсоос Стефэн Көрри 36 оноо 5 холын шидэлт, Андрью Уиггинс 23 оноо 8 самбар авчээ.
Миами Хит 25 хожилтойгоор бүсийнхээ тав дугаар байранд бичигдэж байгаа бол Уорриорс бүсийнхээ ес дүгээр байранд жагсаж байна.