Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад 55-аас доош насныханд “АстраЗенека” тарихыг зогсоов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Канад улс “АстраЗенека” вакциныг 55-аас доош насны иргэддээ тарихыг түр зогсоожээ.  Тус улсын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооноос зөвлөсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна.

“АстраЗенека” вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл 100 мянган хүнд нэг тохиож байгаа нь өмнө нь таамаглаж байснаас өндөр үзүүлэлт учир вакцинжуулалтыг түр зогсоох болсон хэмээв. Канадын дархлаажуулалтын үндэсний төвийн мэдээлснээр,  Европт энэхүү вакцинаас үүссэн өндөр эрсдэл харьцангуй бага байсан ч ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд гаж нөлөө хүндэрсэн ховор тохиолдол гарсныг онцолжээ.

Энэ сарын эхээр Герман, Итали, Норвеги, Латви, Исланд, Франц, Индонези, Словени  зэрэг Европын 13 улс “АстраЗенека” вакцин цусны бүлэгнэл үүсгэж байна гэх үндэслэлээр ашиглахаа түр зогсоосон. Харин ДЭМБ болон Европын эмийн агентлагаас энэ вакциныг аюулгүй, үүсч болох эрсдэл нь цар тахлын эрсдэлээс бага хэмээн дүгнэсний дараа вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглаж эхэлсэн юм.

Стеф бэртлээсээ эргэн ирж багаа хожилд хөтөллөө
Стеф бэртлээсээ эргэн ирж багаа хожилд хөтөллөө
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.