Энэ жилийн шилдэг рүүкий тоглогчдын жагсаалтыг эрс тэргүүлж буй Шарлот Хорнетс багийн тоглогч Ламело Болл бугуйндаа бэртэл авснаар улирлын үлдсэн тоглолтуудад оролцохооргүй болжээ. MRI шинжилгээний дүгнэлтээр Боллын баруун гарын бугуйн яс хугарсан байна.
Болл улирлын 41 тоглолтод оролцохдоо 15.9 оноо, 5.9 самбар, 6.1 дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт дунджилжээ. Тэрбээр энэ жил лигт нэгдсэн шинэ тоглогчдыг дамжуулалт, бөмбөг таслалтаар тэргүүлж, нийт авсан оноо болон самбараас бөмбөг авалтаар хоёрдугаарт бичигдэж байна. Мөн тэрбээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын шилдэг шинэ тоглогчоор шалгараад байсан билээ. Өнөөдрийн байдлаар Шарлотт бүсийнхээ наймдугаар байранд бичигдэж байна.