Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялагчдад дижитал контентын үйлчилгээ санал болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах Жуулчны мэдээллийн төв долдугаар сард ашиглалтад орно. Ингэхдээ манай орныг зорин ирсэн аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээ санал болгох юм.

Энэ хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ), МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна.

Талууд Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэл эхлүүлэх, Жуулчны мэдээллийн төвийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломж бүрдүүлэхэд хамтран ажиллана. 

Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох, аялал жуулчлалын салбарт цахим мэдээллийн платформ, виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, програм хангамж бий болгох хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал хэлбэрээр сурталчлах боломж бүрдүүлэх юм. “Гарааны дижитал солюшнс” ХХК виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж байна. Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлж, орчин үеийн VR төхөөрөмж ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал контент бүтээж байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын гишүүн Т.Аубакир Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.