Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн ​1000 багшийн англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөрийг Энэтхтэг улстай хамтран хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газраас 150 мянган тун коронавирусний эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд талархал илэрхийлэв. Мөн эхний ээлжинд нийслэлийн 14 мянган багш, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47 мянган багшийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэлсэн юм. Монгол, Энэтхэгийн хамтарсан 1,200 хүүхдийн суудалтай олон улсын хөтөлбөртэй найрамдалт дунд сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн болохоо сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Мөн Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах санхүүжилтийг шийдвэрлэж, хамтарч ажиллаж байна. Цаашид төвийн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлээр сертификаттай сургалтуудыг цаг алдалгүй явуулж эхлэх саналаа хэлэв.

Төрийн албан хаагчдаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мөн хамруулъя. Учир нь ахлах ангийнхан өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид үүнийг нь бодлогоор дэмжиж өгөх ёстой гэлээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн 1,000 багшийг англи хэлний анхан, дунд, богино хугацааны хөтөлбөрт хамруулах ажлыг ирэх оноос хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квоттой байдаг. Харин Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмэгдүүлж, мэдээллийн технологийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой гэсэн юм.

Эх сурвалж: БШУЯ

Анхааруулга: Машины нүүрсэн янданг хямд үнэтэй яндангаар сольж тавьжээ
Анхааруулга: Машины нүүрсэн янданг хямд үнэтэй яндангаар сольж тавьжээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц