Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхааруулга: Машины нүүрсэн янданг хямд үнэтэй яндангаар сольж тавьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

БЗД-ийн 12-р хороонд байрлах Вьетнам авто засварын газарт машинаа засуултал нүүрсэн янданг нь солин оронд нь хямд үнэтэй, чанар муутай яндан тавьсан хэрэг гарчээ. Хохирогч жолооч үүнийг мэдэн уг засварын газарт гомдол мэдүүлэхэд "Камерийн бичлэг устсан учир мэдэхгүй" гэх тайлбар өгсөн байна. Энэ тухай хохирогч иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан нь зах зээл дээр 1.5-1.7 сая төгрөгийн үнэтэй зарагддаг. Иймээс жолооч нар аливаа засварын газарт автомашинаа засуулж дуусгаад машины бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж үзэж байж авахыг анхааруулж байна.

Орхон аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
Орхон аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.