Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурганы улмаас 55 гэр нурж, барилгын дээврүүд хууларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Дорноговь аймагт өнгөрсөн шөнө болсон хүчтэй шороон шуурганы улмаас алсын барааны харагдац 50 метрээс дотогш болж үзэгдэх орчин хязгаарлагдаж нийт нутгаар салхи секундэд 16-20 м/с, зарим газартаа 24 м/с, Сайншандад 28-31 м/с хүрчээ.

Энэхүү цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нийт 58 том хүн, 2 хүүхэд сураггүй алга болсныг өнөөдөр өглөө эсэн мэнд олсон байна.

 

Нийт эрэн хайх 13 ажиллагаанд тээврийн хүч хэрэгсэл 26 автомашинтай, 67 хүн оролцсон аж. ОБГ-аас 9 алба хаагч, төрийн албанаас 25, ар гэрээс 33 хүн оролцжээ. Шуурганаас үүдэлтэй хохирлын хэмжээг тооцоолохоор холбогдох ажлын хэсэг ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 55 айлын гэр нурж, Иххэт сумын цэцэрлэгийн барилгын дээвэр, Сувдан Өргөө, Мөнхдүүрэн захын дээвэр хууларсан зэрэг бусад хохирлууд багтаж байна.

Төрийн шагналт, УГЗ яруу найрагч Б.Явуухулан өнөөдөр мэндэлжээ
Төрийн шагналт, УГЗ яруу найрагч Б.Явуухулан өнөөдөр мэндэлжээ
 
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.