Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийд халдварын улмаас 3000 сувилагч нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

“COVID-19” халдварын улмаас 3000 сувилагч нас барсан байна гэж Олон улсын сувилагчдын зөвлөл өнөөдөр мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Олон улсын сувилагчдын зөвлөлийн мэдээлснээр, олон сая сувилагч ажлын ачаалал, стрессийн улмаас ажлаасаа гарахыг эрмэлзэх болсон гэнэ.

Иймд цар тахлаас ангижрах үед эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцах туршлагатай сувилагчдын тоо ихээхэн буурч магадгүйг анхааруулжээ. Мөн “COVID-19”-ийн улмаас нас барсан сувилагчдын тоог 60 орны мэдээлэлд тулгуурлан гаргасан тул нийт үзүүлэлт хавьгүй өндөр байгааг Олон улсын сувилагчдын зөвлөл онцолсон байна.

УОК-ийн нарийн бичгийн даргаар Ж.Амгалан томилогджээ
УОК-ийн нарийн бичгийн даргаар Ж.Амгалан томилогджээ
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.