Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын олимпын хороог Томас Бах удирдана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

IOC буюу Олон улсын олимпын хорооны 137-р чуулга уулзалтын эхний өдөр цахимаар болжээ. Чуулганы эхний өдөр тус хорооны ерөнхийлөгчийн сонгууль явагдсан бөгөөд Олон улсын олимпын хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдов.

Томас Бах өчигдрийн чуулганы үеэр хилийн чинадаас Японд ирж, Токиогийн олимпыг үзэх үзэгчдийн асуудлыг аль болох хурдан шийдэхээ дурджээ. Гэвч зохион байгуулагч Японы талаас хэчнээн үзэгчийг цэнгэлдэхэд оруулахыг зохицуулах гэнэ.

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь Томас Бахыг ерөнхийлөгчид дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна.

Дэвсгэр мэдээлэл: "Монреаль-1976" олимпын наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй. Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан билээ.

 

 

Даллас дөрөв дараалан хожил байгууллаа
Даллас дөрөв дараалан хожил байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.