Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг гаарч, арга хэлбэр сүүлийн жилүүдэд улам нарийссан байна. Тодруулбал, 13-18 насны охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж, ашиг олдог бүлэглэлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтаар Монгол улсын иргэдийг гадаадын орнуудад худалдаасан байж болзошгүй хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.
Тухайлбал гадаадын 26 оронд Монгол улсыг иргэдийг худалдаалсан гэх бөгөөд 16 улсаас иргэдээ татан авчирчээ. Зөвхөн Малайз улсад л гэхэд хүний наймааны хохирогч болсон 16 иргэнээ авсан гэх бөгөөд нэг хүний татан авах зардал нь 7 сая орчим төгрөг болдог байна. Татан авсан охидын талаас илүү хувь нь насанд хүрээгүй аж. Иймд хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мөрөөдлийн шүхэр” 21 хоногийн аянг “Хүйсийн тэгш эрх” төвөөс эхлүүлжээ.