Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх орончдын өдрийг тохиолдуулж Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. 

Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс оролцов. 

ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны 6 дугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна. 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.

2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. 2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргав. Үүнийг эсэргүүцсэн тус намын хэсэг нөхөд нэгдэн МАХН-ыг бие даан байгуулсан. 2016 оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийг мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийг мэндчилгээ дэвшүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.