Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр эх орончдын өдөр, МАН-ын баяр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдөртэй холбогдуулж, өнөөдөр 11.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН-ыг байгуулах шийдэлд хүрсэн байна.

Улмаар 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, МАН-ыг албан ёсоор байгуулсан байна. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.

УИХ 2004 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан байдаг. Энэхүү түүхт өдрийг 2011 оноос хойш МАН болон МАХН тус, тусдаа тэмдэглэж ирсэн.

100 жилийн ой дээрээ тус хоёр нам нэгдэх эсэх нь олон нийтийн анхаарлын төвд буй. Энэ асуудлыг хоёр намын гишүүдийн саналаар шийдвэрлэнэ гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдээд буй. Харин МАН-ын зүгээс МАХН-тай нэгдэх асуудалд одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байгаа юм.

Орон нутгийн сургууль цэцэрлэг өнөөдрөөс танхимаар хичээллэнэ
Орон нутгийн сургууль цэцэрлэг өнөөдрөөс танхимаар хичээллэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.