Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн сургууль цэцэрлэг өнөөдрөөс танхимаар хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээл танхимаар өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэллээ. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана.

Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангаад байгаа юм.

Та жиргээнд ямар цолтой вэ
Та жиргээнд ямар цолтой вэ
 
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц