Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/02/28
Унших
1 минут 3 секунд

Италийн археологичид эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ. Дөрвөн дугуйт тэргийг 2018 онд гурван морины үлдэгдэл олдсон газрын ойролцоогоос олжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, уг тэргийг баяр ёслолын жагсаалд ашигладаг байсан байх төлөвтэй байна. Археологчид маш сайн хадгалагдан үлдсэн энэхүү олдвороо "тун ховор" хэмээн тодорхойлж байна. 

МЭ 79 онд “Везуви” галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн Помпей хот нь археологичдын хувьд эрдэнэсийн сан хэмээн нэрлэгддэг юм.

Морин тэргийг төмөр эд анги, гоёмсог хүрэл, цагаан тугалган чимэглэлээр тоноглосон байснаас гадна олс, гоёл зэрэг нь “бараг бүтнээрээ хадгалагдсан” байжээ. 

Археологичид энэхүү олдвороо энэ оны нэгдүгээр сарын 7-нд анх олсон бөгөөд бүрэн бүтнээр нь малтан илрүүлэхэд ийнхүү олон долоо хоногийн хугацаа зарцуулсан ажээ. 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: