Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Miracle in Cell No.7” киноны жаахан охин 16 нас хүрчээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 15 секунд

БНСУ-ын алдартай жүжигчин дуучид бэлтгэдэг гэдгээрээ алдартай “YG энтертайнмент” энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдөр жүжигчин Кал Су Воны зургийг албан ёсны сайт дээрээ нийтэлсэн байна.

Тэрбээр 2013 онд нээлтээ хийсэн Miracle in Cell No.7 буюу 7-р өрөөний бэлэг хэмээх нэг ангит кинонд Еэ Син гэх бяцхан охины дүрийг бүтээж, олны танил болж байв. Үзэгчдийн хайртай адтай бяцхан охин одоо 16 настай болжээ. Түүний шинэхэн уран бүтээл нээлтээ хийх гэж байгаа тул хариуцсан энтертайнмент нь ийнхүү шинэ зургууд байршуулсан байна.

Дэвсгэр мэдээлэл: 7-р өрөөний бэлэг киноны зураг авалт анх 2012 оны зургаадугаар сарын 20-нд анхны зураг авалтаа эхлүүлж байжээ. Тус кино театрт нээлтээ хийсэн даруй 12 сая гаруй билет борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй солонгос киноны дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт болж байв.

“Содон” хорооллын автобусны буудалд гүүрэн гарц барихаар болжээ
“Содон” хорооллын автобусны буудалд гүүрэн гарц барихаар болжээ
 
Улсын арслан М.Бадарчийн допингийн маргааны шийдвэрийг танилцуулна
Улсын арслан М.Бадарчийн допингийн маргааны шийдвэрийг танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.