УИХ-ын гишүүн Д.Анужин: “Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулийн холбоо гэж бий. Энэхүү болбоонд хамрагддаг 160 гаруй сургуулиудын төлөөлөл ХНХЯ-ны сайдад хүсэлт ирүүлсэн байсан. Боловсролын салбарт одоо мөрдөгдөж байгаа хуулинд Гадаадаас Монголд ажиллаж байгаа гадаад багш нарын ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг байсан бол шинэчилсэн хуулинд улсын сургуульд хамаараад хувийн хэвшлийн сургуульд хамааралгүй болсон зүйл заалт оржээ. Энэ асуудлаар А.Ариунзаяа сайдаас асууж байна. Гадаад хэл заах багш нар ажлын байрны хөнгөлөлтөөс чөлөөлөгдөхгүй байх нь цаашдаа сургалтын төлбөр, хичээлийн чанарт сөргөөр нөлөөлнө. Энэ нь боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа зүйл” гэв.
ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: “Дотоодын зах зээлээ хамгаалах, Монгол багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор шинэ хуулийн төсөлд 50 хувиар хөнгөлнө гэсэн заалт орсон байгаа" гэлээ.