Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Журам зөрчин ажиллаж байсан амралтын газрыг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэн нэгдүгээр сарын 18-наас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр болсон. Үүнд цанын баазын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч амралтын газруудыг нээхгүй байхаар заасан юм. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” нэртэй амралтын газар нь 3 байшин, 1 монгол гэрт нэр бүхий 24 иргэнийг хүлээн авч нууцаар зөвшөөрөлгүй амралтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан зөрчлийг илрүүлжээ.

Жимми Батлер эргэн ирж багаа хожилд хөтөллөө
Жимми Батлер эргэн ирж багаа хожилд хөтөллөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ