Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайдад шинээр томилогдож буй С.Амарсайханд өнөөдөр тамга гардуулж өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шадар сайдын ажлын албаныхан болон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, УОК-ын Нарийн бичгийн дарга Д.Мөнхдорж нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. Тэрбээр 1991 онд Налайх дүүргийн "Эрдмийн оргил" дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль дүүргэжээ.
Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд "Американ трейд энд девелопмент" ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд "Оюуны-Ундраа" группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд НИТХ-ын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатайг Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба мэдээлжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгаа гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.