Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын ард түмнийг доромжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Та нэр дэвшээд ороод ирж байгаа нь 1980 онд төрсөн хүн гэхэд бахархмаар байна. Тантай адил ийм залуус манай улсад алга даа. Та богино хугацаанд том карьер хийж чаджээ. Харин бусад залуус ингэж чадаж байгаа юу. Засгийн газар буруугаа хүлээж огцорсон, энэ алдаанд таны хувь нэмэр байгаа байх. Огцорчхоод байхад эргэж орж ирээд, доромжилж байна. Танхимаар огцорлоо гэдгийг АН хүндэтгэлтэй хүлээж авсан ч та ороод ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж буй хэлбэр. Та нэг ч хувийн хэвшилд ажиллаагүй хүн байна. Нөгөө талаар Оюу толгой гэж яриад байна, 2018 оноос та ЗГХЭГ-ын дарга хийж байгаа. Танай ажилтнуудын ярьж байгаагаар Монгол улс өрөнд ороод дуусах нь. Хоёр жил ажиллахдаа юу хийсэн бэ, цаашид яаж ажиллах вэ. Мэдээж олонх Ерөнхий сайдаа томилох байх. Гэхдээ та нар ард түмнийг ингэж доромжилж болохгүй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Тийм ээ, би 1980 онд төрсөн. Ардчиллын 30 жил 80-аад оныхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас үүнийг үүрч байгаа 80-аад онб төлөөлөл. Ах нараас илүү ардчиллын үнэт зүйлийг ойлгох байх. Та улс төржиж ярьж байгаа бол Оюу толгойн асуудлыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу. Яагаад эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан, яагаад ноогдол ашиг авахгүй болсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ засахын толоо ажиллана.

Л.Оюун-Эрдэнэ: Нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулна
Л.Оюун-Эрдэнэ: Нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.