Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байдены тангараг өргөх ёслолын “онцлог” үйл явдлууд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 31 секунд

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден манай орон нутгийн цагаар урд шөнө Капитолын ордны өмнө тангараг өргөсөн билээ. Иймд цар тахалтай холбоотойгоор түүний тангараг өргөх ёслол олон зүйлээр онцлог болж өнгөрснийг сонирхуулья.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож чадахгүй байгаа хүмүүсийн төлөөлөл.

АРД ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛСӨН ОЛОН МЯНГАН ТУГ

Коронавирусын цар тахлын болон хязгаарлалтын аюулгүй байдлын арга хэмжээг харгалзан үзэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож чадахгүй байгаа хүмүүсийн төлөөлөл болгон 200,000 орчим тугийг National Mall-ийн талбайд  байрлуулжээ.

АНУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн, тэр дундаа африк, ази гаралтай хүн дэд ерөнхийлөгч Камала Харрис.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОНЦЛОГ

АНУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн, тэр дундаа африк, ази гаралтай хүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. Камала Дэви Харрис нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд Америкийн эдийн засгийн өмнө тулгарч буй зорилтуудыг тусгасан Green New Deal гэдэг бодлогыг санаачлагчдын нэг юм. Тэрбээр ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ижил хүйстнүүд хоорондоо гэр бүл болохыг хуулиар зөвшөөрөхийг дэмжиж, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргээс ЛГБТ хүмүүсийг хамгаалах зорилгоор Калифорнид тусгай отрядыг хүртэл байгуулж байжээ. Түүнээс гадна үр хөндөлт хийлгэх эрхийг нээлттэй болгохыг дэмжиж, жирэмний 20 дахь долоо хоногоос хойш үр хөндүүлэхийг хориглосон хуулийн төслийг эсэргүүцэж байв.

АНУ-ын анхны залуу яруу найрагч шагналтан Аманда Горман.

АНУ-ЫН АНХНЫ ЗАЛУУ ЯРУУ НАЙРАГЧИЙН ХЭЛСЭН ӨВӨРМӨЦ ҮГС

Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслолын үеэр шүлгээ уншсан АНУ-ын анхны залуу яруу найрагч шагналтан Аманда Горман түүний яруу найргийн зорилго нь итгэл найдвар төрүүлэхээс гадна үгийн хүч чадлыг харуулах явдал юм гэжээ. Тэрбээр, "Миний хувьд үгс чухал. Энэ нээлтийн ёслолыг илүү мэдрэмжтэй, онцгой болгосон нь зөвхөн үгийн хүч гэж би бодож байна" хэмээн Горман хэлжээ.

Ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама, Билл Клинтон нар.

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ

Ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама, Билл Клинтон нар Жо Байденыг Америкийн шинэ удирдагч болсонд баяр хүргэхээр хүрэлцэн иржээ. "Бид гурвуулаа энх тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх талаар ярилцаж байгаа нь манай улсын институцийн бүрэн бүтэн байдлын асуудал. Америк бол өгөөмөр, агуу зүрх сэтгэлтэй хүмүүс. Бид гурвуулаа энэ улсын ерөнхийлөгч болсондоо азтай байсанхэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Ерөнхийлөгч асан Жорж Буш, Би таны амжилтын төлөө бахархаж байна. Таны амжилт бол манай улсын амжилт юм. Бурхан чамайг ивээг гэжээ.

Жо Байден цагаан ордон руу хамгаалалтын ажилчдын хамтаар явж байна.

ЦЭРГИЙН АЛБАНЫХАН ХЭД ДАХИН ОЛОН

АНУ-д энэ сарын 6-нд болсон эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу илгээжээ.  Мөн Ж.Байдены шилжилтийн баг “COVID-19” цар тахал дэгдсэн энэ үед тангараг өргөх ёслолтой холбогдуулан Вашингтоныг зорихоос татгалзахыг америкчуудаас хүсжээ. Ард иргэд ёслолын үйл ажиллагааг алсаас үзэх хэрэгтэй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Байден, тэргүүн хатагтай нар Цагаан ордноос асар их хэмжээний салют буудахыг үзэж байна.

АСАР ОЛОН САЛЮТ БУУДУУЛАВ

Кэти Перри асар олон салют буудуулах үйл ажиллагааны үеэр өөрийн Firework дуугаа дуулжээ. Шинэхэн Ерөнхийлөгчид баяр хүргэх гол үйл ажиллагааны нэг нь энэхүү Вашингтон ДС-ийн дээгүүр салют буудуулах явдал байлаа.

Жо Байдений тангараг өргөх ёслолын онцлох 10 фото
Жо Байдений тангараг өргөх ёслолын онцлох 10 фото
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.