Засгийн газар Хэнтий аймаг, “Их хуралдай” цогцолборт хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан энэ оны 8 дугаар сард Засгийн газрын ээлжит бус хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум, “ Их хуралдай” цогцолборт хуралдана.

Монголын түүхэнд 1206 онд Онон голын Дэлүүн болдогт (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) Их Хуралдай хуралдаж, Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй.

Тиймээс 820 жилийн ойн босгон дээр Засгийн газар тус түүхэн газраа очиж хуралдаж байгаа нь:

  • Түүх, соёлын өвийг дээдлэх болон төрт ёсны уламжлалаа сэргээн сурталчлах,

  • Эзэн Чингис хааны өв соёл, Их Хуралдай цогцолборын ач холбогдлыг олон нийт болон олон улсад сурталчлах,

  • Орон нутгийн аялал жуулчлал, бүсчилсэн разөгжлийг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой үйл явдал болох юм.

Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун хангамжийн асуудлаар хуралдаж байна
Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун хангамжийн асуудлаар хуралдаж байна
 
Б.Пүрэвдагва: “Сэлбэ“ төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Б.Пүрэвдагва: “Сэлбэ“ төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!