Шумуулаар дамжих халдварын тандалт судалгааны хүрээнд 1001 шумуул цуглуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийгдэж байна. Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байгаа аж.

Тус тандалт судалгаа ирэх наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийгдэх бөгөөд Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулжээ.

Шумуул нь дэлхий даяар өргөн тархсан, олон төрлийн халдварт өвчнийг дамжуулах боломжтой шавж юм. Шумуулаар дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шумуулд хазуулахгүй байх, үржлийн голомтыг бууруулах нь чухал.

  • Дэлхий дээр 3600 орчим зүйл шумуул тархсан байдаг.
  • 30 орчим өвчин шумуулаар дамжин халдварладаг.
  • Жил бүр дэлхий даяар сая сая хүн шумуулаар дамжих халдварт өвчнөөр өвчилдөг.
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн шинэчлэгдсэн бүтэц
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн шинэчлэгдсэн бүтэц
 
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!