МОНАДА: Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн заан Б.Бадамдоржоос допинг илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.

Нэмэгдэж ирсэн хариугаар Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн заан Б.Бадамдоржоос допинг илэрсэн байна. Ингэснээр өмнө нь мэдээлсэн 6 бөх өнөөдөр зарласан нэг нийт 7 бөхөөс допинг илрээд байна.

1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)

2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)

3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадам)

4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)

5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)

6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)

7. Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадам)

Түүнэс гадна аймгуудын наадамд барилдсан 4 бөхийн сорьцод нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж. Нарийвчлан шинжилж байгаа бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ дууссаны дараа эцсийн хариуг нь мэдээлнэ” гэлээ.

1. Мөнгөнцоожийн Мягмарцэрэн

2. Бярваагийн Ганбат

3. Жаргалсайханы Буянхишиг

4. Даваадоржийн Төгсбаатар

Нийт 80 сорьцын шинжилгээний эцсийн хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:

- Баянхонгор аймаг

- Булган аймаг

- Дархан-Уул аймаг

- Дорноговь аймаг

- Дорнод аймаг

- Орхон аймаг

- Сэлэнгэ аймаг

- Увс аймаг

- Хөвсгөл аймаг

- Хэнтий аймаг

- Багануур дүүрэг

- Багахангай дүүрэг

Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!