Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мемфис Гриззлэс Брүүклин Нетсийг хожлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Багийн од тоглогчдын эзгүйд Брүүклин Нетс Мемфис Гриззлэсийн талбайд зочлон тоглож 115:110 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Брүүклинээс Кэвин Дурант тусгаарлалтад орсон учраас тоглолтуудыг өнжөөд байгаа бол Кайри Өрвин хувийн шалтгаанаар сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байна.

Ялалт байгуулсан Мемфисээс Дилон Брүүкс 24 оноо 4 самбар, Брэндон Кларк 21 оноо 8 самбар авсан байна. Харин Брүүклин Нетсээс Карис Левэр 23 довтолгооноос 15-ыг амжилттай болгон нийт 43 оноо авсан байна. Таурон Принс 16 оноо, 4 самбар авч багийн бусад тоглогчид мөнгө хангалтгүй тогложээ.

Улаанбаатар хотод 13 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
Улаанбаатар хотод 13 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
 
Түймэр гарах эрсдэл бүхий газруудад хяналтын цэг ажиллаж байна
Түймэр гарах эрсдэл бүхий газруудад хяналтын цэг ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.