ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 13773 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 13 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт бүртгэгдсэн тохиолдол 1408 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын бүгд Улаанбаатар хотод илэрсэн" гэлээ.
Шинээр бүртгэсэн 13 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 910 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс
- Улаанбаатар хотод 584,
- Сэлэнгэ аймагт 217,
- Дархан-Уул аймагт 45,
- Дорноговь аймагт 32,
- Орхон аймагт 25,
- Говьсүмбэр аймагт 4,
- Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО 584 БОЛЛОО
Нийслэл хотод бүртгэгдсэн халдварын дүүргээр үзүүлбэл:
- Баянзүрх дүүрэгт 335,
- Баянгол дүүрэгт 86,
- Сонгинохайрхан дүүрэгт 53,
- Хан-Уул дүүрэгт 45,
- Сүхбаатар дүүрэгт 33,
- Чингэлтэй дүүрэгт 29,
- Налайх дүүрэгт 2,
- Баганнуур дүүрэгт 1 тохиолдол батлагдаад байгаа юм.