Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампыг огцруулах уриалгыг Пенс дэмжихгүй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Үндсэн хуульд оруулсан 25-р нэмэлт өөрчлөлтийн заалтыг үндэслэн тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах уриалгыг дэмжихгүй байна гэж “The New York Times” сонин мэдээлжээ.

Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Трампын оронд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхийг шаардаж буй АНУ-ын Конгрессын хууль тогтоогчидтой Пенс санал нийлэхгүй байгаа аж. Засгийн газрын хэд хэдэн гишүүн мөн үүнийг зохимжгүй гэж үзсэн байна. “Business Insider” цахим хуудас Бүгд найрамдах намын эх сурвалжаас энэ талаар тодруулахад, "Ийм зүйл болохгүй" гэж онцлон тэмдэглэжээ.

Төрийн тэргүүний албан тушаалыг хаших чадваргүй байдалтай холбогдуулан бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгасан тохиолдолд Ерөнхийлөгчийн албыг дэд ерөнхийлөгч хашна гэж 25-р нэмэлт өөрчлөлтөд заажээ. Ардчилсан намын хэд хэдэн хууль тогтоогч энэхүү нэмэлт өөрчлөлтийг үндэслэн Трампыг засгийн эрхээс зайлуулахыг шаардсан байна. Бүгд найрамдахын зарим гишүүн ч мөн АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахыг уриалжээ.

Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд