Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1512 зорчигч хот руу нэвтэрч, 1214 тээврийн хэрэгслээр 2249 зорчигч хотоос гарчээ.
Эдгээр иргэд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор зорчсон байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллажээ. Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.