УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Б.Энхбаяр сайд олон өрөөндөө нуугдаад байдаг юм уу, хаашаа юм. Гарч ирж асуултад хариулах хэрэгтэй. Оюу толгойн хариуцлагыг Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр сайдаас нэхнэ шүү" гэж анхаарууллаа.