Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн хууль ДЭМЖИГДСЭНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн нийт олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Тус хуулийн төсөлд гурван том төслийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт орж ирсэн байсан юм. Тодруулбал, үүнд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтаад байсан юм.

ҮХЦ: “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 10:30 цагт танилцуулна
ҮХЦ: “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 10:30 цагт танилцуулна
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.